Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.08/ 11:30 цагийн байдлаар нийт 14 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын "Сөдтэйн даваа", Мандал сумын "Чинчулуу уул" гэдэг газар гарсан хоёр ойн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд зургаа, Мандал суманд дөрөв, Хүдэр суманд нэг, Цагааннуур суманд нэг буюу нийт 12 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийн голомтод төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 348 алба хаагч, 10 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 43 хүн, 5 автомашин, буюу нийт 391 хүн, 15 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Он гарсаар 169 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн бөгөөд дээрх бүртгэгдсэн түймрийн 23 хувийг түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар, 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажилласан байна.