“Өмнөговь аймгийн Терминал гэх газарт хүн тогонд цохиулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны долоодугаар сарын 07-ны өдрийн 14:43 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж.
Тодруулбал, Иргэн “Д” нь Faw маркийн тээврийн хэрэгслийн чиргүүл дээрх нүүрсийг хучиж байхдаа тог дамжуулдаг шонгийн модны ил задгай цахилгааны утасны хүчдэлд цохиулж гэмтжээ. Иймд иргэд Та бүхэн өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалж аливаа ил задгай шалбарсан цахилгааны утаснаас хол байх, хэрэв гэмтэлтэй цахилгааны утастай дайралдвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.