П.Соронзонболд: Ой, хээрийн түймрийн 25 хувийг хиймэл дагуул буюу түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар илрүүлсэн

П.Соронзонболд: Ой, хээрийн түймрийн 25 хувийг хиймэл дагуул буюу түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар илрүүлсэн

Баяр, наадмын амралтын өдрүүд тохиож байгаатай холбогдуулан ОБЕГ, ЦУОШГ, Экологийн цагдаагийн албанаас хамтран хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеээр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд: ”Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.09/ 11:30 цагийн байдлаар нийт 12 түймэртэй байгаагаас 5 ой, хээрийн түймрийг цурамд оруулж, 7 түймрийг унтраахаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 300 гаруй алба хаагч, орон нутгийн мэргэжлийн ангийн 80 гаруй хүн үүрэг гүйцэтгэж байна. Он гарсаар 170 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн бөгөөд дээрх бүртгэгдсэн түймрийн 25 хувийг хиймэл дагуул буюу түймрийн дулааны цэг илрүүлэх сайтаар, 6 орчим хувийг нисдэг тэргээр тандалт хийн илрүүлж, шуурхай арга хэмжээг авч ажиллаж байна” гэв.