Төрийн далбаа мандуулах ёслол төв талбайд 10:00 цагт болно

Төрийн далбаа мандуулах ёслол төв талбайд 10:00 цагт болно

Өнөөдөр Монгол Улсын “Төрийн далбааны өдөр” тохиож байна. Энэ өдрийг 2008 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж, алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулж, цэргийн хүндэтгэлийн жагсаал зохион байгуулж хүндэтгэл илэрхийлдэг билээ.

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төрийн далбааг мандуулах ёслолыг өнөөдөр Сүхбаатарын талбайд 10:00 цагт зохион байгуулна.