Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2025.07.10/ Хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж байна.
Энэ жилийн хязаалан насны морьдын уралдаанд 250 гаруй морь бүртгүүлснээс одоогоор найм нь сэрвээний өндрөөр хасагдаад байна. Улмаар бид сэрвээний өндрөөр хасагдсан хурдан морьдын унаач хүүхдүүдээс зарим зүйлийг тодруулахад, “Миний морины сэрвээний өндөр том байгаа учир тэнцсэнгүй. Их нас, хязаалан насны морь унахаар ирсэн. Хязаалан хасагдсан ч өөр насны морь байгаа болохоор зүгээрээ” гэлээ.