Сэрвээний хэмжилтээр 61 үрээ хасагдаж, нийт 195 хязаалан гарааны зурхай руу хөдөллөө

Сэрвээний хэмжилтээр 61 үрээ хасагдаж, нийт 195 хязаалан гарааны зурхай руу хөдөллөө

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2025.07.10/ Хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж байна. Төрийн их баяр наадмын хурдан хязаалан насны морьдын уралдаанд нийт 256 морь бүртгүүлснээс нь сэрвээний өндрийн стандартыг 195 нь хангаж, гарааны зурхай руу хөдөллөө.