Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Налайх дүүргийн баяр наадамд 128 бөх зодоглолоо.
Барилдаанд Архангай аймгийн Тариат сумын харьяат, цэргийн заан Ө.Батсуурь долоо даван түрүүлж, аймгийн арслан боллоо. Барилдаанд шөвгөрсөн Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн харцага Н.Ширчинхүү үзүүрлэснээр аймгийн заан цолонд хүрлээ.