Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтголоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр /2025.07.10/ Хязаалан насны морьдын уралдаанаар эхэлж байна. Хязаалан насны хурдан морьд барианд орлоо.
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн,
- Ховд аймгийн Чандмань сумын уяач Д.Лхагвасүрэнгийн халтар халзан,
- Архангай аймгийн Чулуут сумын уяач Ц.Энхболдын халтар,
- Говь-Алтай аймгийн уяач Б.Гантулгын бор,
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач А.Наранбаатар хар.