ФОТО: Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал боллоо

ФОТО: Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаал боллоо

Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагууд Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо. 

Төрийн далбааны өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид цэргийн ёслолын жагсаалаар Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Тус жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 1000 гаруй алба хаагч хайрцаг болж жагсав. Мөн ёслолд Төрийн өндөрлөгүүд болон УИХ-ын гишүүд оролцсон билээ. Ёслолыг нээж Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн бөгөөд их буугаар ёслолын буудлага хийлээ.