Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Х.Мягмаржав түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангажээ

Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Х.Мягмаржав түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангажээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын урианхай сурын харвааны шилдгүүд тодорч, шинэ мэргэн төрлөө.

Энэ жилийн баяр наадмын урианхай сурын харваанд 360 харваач оролцсоноос шилдэг таван харваачийн нэрс тодорлоо. Урианхай сурын харваанд эрэгтэй харваач харвадагаараа онцлог. Хоёр өдөр болсон харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Х.Мягмаржав 27 оноогоор товх харван түрүүлж, урианхай сумын улсын мэргэн цолны болзол хангажээ.