Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 965 алба хаагч үүрэг “Түр хүрээ” байгуулан үүрэг гүйцэтгэж байна

Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 965 алба хаагч үүрэг “Түр хүрээ” байгуулан үүрэг гүйцэтгэж байна

Баяр, наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид "Хүй долоон худаг"-т гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Түр хүрээ” байгуулан ажиллаж байна. Нийт 965 алба хаагч хамгаалалт, зохицуулалт, явган болон мото, морьт эргүүлд үүрэг гүйцэтгэж байна.

Иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ мөрдөхийг уриалж холбогдох байгууллагууд анхааруулсаар байна.