Хүй долоон худагт хуушуур 3000-3500, хорхог 20 мянган төгрөгийн үнэтэй байна

Хүй долоон худагт хуушуур 3000-3500, хорхог 20 мянган төгрөгийн үнэтэй байна

Хүй долоо худагт өнөөдөр буюу /2025-07-10/-нд Хязаалан, Соёолон насны морьдын уралдаан үргэлжилж байна. Цагаан сарын баярыг ууц, буузгүйгээр төсөөлөх араггүй. Харин Үндэсний их баяр наадмыг айраг, хуушуургүй төсөөлөх боломжгүй билээ. Тэгвэл Хүй долоо худагт ажиллаж байгаа манай сурвалжлах баг хуушуур хорхогны худалдаа эрхлэгчдээс үнийн мэдээллийг тодрууллаа. Худалдаа эрхлэгчид "Хуушуур нэг ширхэг нь 3000-3500 төгрөг, нэг удаагийн аягатай хорхог 20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна" гэв.