Д.Жаргалсайханы үг, ая "Чингис хаан", "Чингисийн баатрууд", "Тамирчны алдар хямдхан олдоогүй" бүтээлүүдэд Төрийн шагнал олголоо

Д.Жаргалсайханы үг, ая "Чингис хаан", "Чингисийн баатрууд", "Тамирчны алдар хямдхан олдоогүй" бүтээлүүдэд Төрийн шагнал олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган "Төрийн шагнал" хүртээлээ.

Чингис хаан хамтлагийн дуучин, Ардын жүжигчин Д.Жаргалсайханы гурван бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Тодруулбал, түүний зохиосон Чингис хаан рок дуулал, Чингисийн баатрууд, Тамирчны ялалт хямдхан олдоогүй гурван бүтээлд Төрийн шагнал хүртээв.