Монголын 31 оюутан ОХУ-Монголын хил дээр өөрсдөө ирэхэд нь татаж авчээ

Монголын 31 оюутан ОХУ-Монголын хил дээр өөрсдөө ирэхэд нь татаж авчээ

Манай хойд хөрш ОХУ-д суралцдаг 31 оюутныг тусгай автобусаар тус улсын Ташанта боомтоос Монгол Улсын Цагааннуур боомтоор дамжуулан энэ сарын 23-ны өдөр татан авчээ.   

Тодруулбал, тэдний 24 нь Москва хотод, нэг нь Санкт-Петербургт, зургаа нь Новосибирск хотод сурдаг бөгөөд өөрсдөө ОХУ-Монголын хил дээр хүрэлцэн ирсэн байна.

Эдгээр Монгол оюутнуудыг татан авах ажилд орон нутгийн “Аман авто транс” компани дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй үнээр тээвэрлэжээ. Мэргэжлийн байгууллагууд ОХУ-аас ирсэн 31 оюутан, тусгай автобусны нэг жолооч, Казахстан улсын Алматы хотоос ирж тухайн автобусаар зорчсон нэг иргэн, нийтдээ 33 хүний биеийн халууныг хэмжин тандалт судалгаа хийж Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тусгаарлаж ажиглалтад авчээ.




Өнөөдөр бич өдөр

35 минутын өмнө