ЭМЯ: Эдгэрсэн хоёр иргэн тусгаарлалтын байранд шилжин, хянагдаж байна

ЭМЯ: Эдгэрсэн хоёр иргэн тусгаарлалтын байранд шилжин, хянагдаж байна

ЭМЯ-аас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 12 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эдгэрсэн хоёр өвчтөн тусгаарлалтын байранд шилжин, хянагдаж байгаа юм байна. 

ХӨСҮТ-ийн Захирал Д.НямхүүӨчигдөр тусгаарлагдсан долоон хүнээс коронавирус илрээгүй. Одоогоор ХӨСҮТ-д 218 хүн эмчилгээ, хяналт, тандалт хийж байна. Иргэдээс баяраласан талархсан үгтэй, Монголын төр засаг, эрүүл мэндийн байгууллагынхандаа баярлаж талархсан захидал олноор ирж байна".

Улсын хэмжээнд нэгдүгээр сараас хойш 3886 хүн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2310 хүн тусгаарлагдаж байна. Тусгаарлах байранд жирэмсэн эх 43, тав хүртэлх насны 56 хүүхэд байгаа юм байна.

Таван одтой зочид буудалд тусгаарлаж, эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй
 
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "Өнөөдөр онгоцоор иргэнээ татан авч, байгаа улс цөөхөн. Иргэдээ таван одтой зочид буудалд тусгаарлаж, эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй. Иргэдээс “Өрөө жижиг байна”, “Хоол амтгүй байна”, “Нохойны хоол өглөө”, “Өрөөндөө дасгал хиймээр байна”, “Цэргийн төв эмнэлэг биш, өөр эмнэлэгт тусгаарлагдмаар байна” гэх мэт гомдлууд хэлж байна. Эмчийн өөдөөс варентай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй хэмээн уйлах, хоорондоо хэрэлдээд, зодолдсон хэрэг ч гарч байна. Тусгаарлах байранд байгаа болон ХӨСҮТ-д эмчилгээ хийж байгаа эмч нар дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-д зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд оролцдог хүмүүс. Хэн нэгнийг уйлахаар нь, уурлахаар нь тусгаарлах хугацааг богиносгочихдог юм биш. Энэ бол ганц иргэнийг хамгаалахаас гадна Монгол Улсын бүх иргэнийг хамгаалж байгаа ажил. Дараагийн тусгай үүргийн онгоцонд суух гэж байгаа иргэд үүнийг бодож шийдвэрээ гаргаарай " гэлээ.

Вирус нь дуслын замаар халддаг учраас амны хаалт зүүх нь халдвараас сэргийлэх үр дүнтэй арга

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл “Өнөөдрийн байдлаар шинээр Номхон далайн баруун бүс, Зүүн дундад тэнгисийн бүсийн арлуудад коронавирусын халдвар бүртгэгдсэнээр дэлхийн 204 улсад халдвар тархаад байна. ДЭМБ-аас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүхээс  гадна дархлаагаа дэмжих, эрүүл мэндийн бусад тусламж үйлчилгээнд анхаарахыг зөвлөж байна. Тус вирус нь дуслын замаар халддаг учраас амны хаалт зүүх нь халдвараас сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг дахин онцолжээ. Үүнээс гадна ялгадасаар дамжих нь түгээмэл болоод байгаа учраас ил задгай бие засах газар, бохирын цооногийг сайтар ариутгахыг зөвлөж байна” гэлээ.

М.Тэргэл