Д.Нямхүү: Халдвар авсан эхний хүн эдгэн, эмнэлгээс гарсанд эмч нар маш их баярлаж, хүч орж байна

Д.Нямхүү: Халдвар авсан эхний хүн эдгэн, эмнэлгээс гарсанд эмч нар маш их баярлаж, хүч орж байна

Коронавирусийн халдвар авсан 12 иргэний хоёр нь эдгэсэн тухай ЭМЯ мэдэгдсэн билээ. Тэгвэл эмнэлгээс гарсан иргэн болон, эмчилгээг удирдан ажилласан эмчид баяр хүргэн ХӨСҮТ-ийн Дарга Д.Нямхүү цэцэг гардуулан өглөө.

Тэрээр “Монгол улсад шинэ төрлийн covid-19 халдварын анхны хоёр хүн эдгэн гарсанд эмч нар маш их баярлан урам, хүч тэнхээ орлоо. Өвчтөн, эмч хоёр нэг сэтгэлтэй байж өвчин эдгэж байгаа шүү дээ. Таньд баярлалаа” гэлээ. Мөн эмчилгээний хяналт хийн, зохион байгуулж, удирдан ажиллаж байгаа н.Гармаа даргад цэцэг гардуулагн өглөө.