Гадаадад амьдардаг монгол охид коронавирусийн халдвар авсан уу

Гадаадад амьдардаг монгол охид коронавирусийн халдвар авсан уу

Коронавирусийн халдвар Дэлхий нийтээр тархаж, бүх улс орнууд хөл хорио тогтоож, зарим улсууд тусгай нислэг үйлдэж иргэдээ татан авч байна. Тухайлбал БНХАУ-д халдварын тархалт буурч байгаа бол халдварын тархалт АНУ төдийгүй Европын орнуудад нэмэгдээд байна. 

Харин манай улсад коронавирусийн халдварын тохиолдолд 14 хүнд бүртгэгдээд байна. Харин эдгээр иргэд тус халдварыг гадны улс орнуудаас тээвэрлэн авчирсан гэж мэдэгдэж байгаа юм. 

Тэгвэл гадны улсад амьдарч байгаа манай улсын 14-19 насны гурван охин коронавирусийн халдвар авсан байж болзошгүй байна. Тодруулбал нэгэн иргэн өөрийн твиттер хуудастаа “Гадаадад амьдарч буй таньдаг айлын 14-19 настай 3 охин коронавирүсийн тестээр эерэг гарчээ. 3-5 хоногийн өмнөөс амтлах мэдрэхүй нь буурсан. Одоогоор гэртээ хөл хоринд орсон. Өөр шинж тэмдэг байхгүй. Мэддэг зүйлээрээ зөвлөгөө өглөө” гэжээ. Харин энэ тухай өнөөдөр болсон Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээлэлд дурдсангүй.