“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 108 мянган хүүхдийн шүдийг эмчилжээ

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 108 мянган хүүхдийн шүдийг эмчилжээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажил улс орон даяар хэрэгжиж байгаа билээ. 

2020 оны дөрөвдүгээр сарын 01-ны байдлаар тус хөтөлбөрт 108,229 хүүхэд хамрагдан шүдээ эмчлүүлсэн байна. Мөн эдгээрээс 3542 нь эмчилгээ хийх шаардлагагүй буюу эрүүл шүдтэй хүүхэд байжээ.

Хөтөлбөрт хамрагдсан нийт хүүхдүүдийн 485,502 шүдэнд эмчилгээ хийсэн байна. Эмчилгээний төрлөөр харьцуулбал цоорлын эмчилгээ, цоорол зогсоох, сүүн шүдний түрхлэг эмчилгээ дийлэнх хувийг эзэлжээ.