Д.Нарангэрэл: Коронавирусийн тархалтын оргил үе нь дөрөв, тавдугаар сард болно

Д.Нарангэрэл: Коронавирусийн тархалтын оргил үе нь дөрөв, тавдугаар сард болно

ЭМЯ-аас коронавирусийн асуудлаар ээлжит мэдээллийг хийж байна.

Энэ үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “Гуравдугаар сарын 26-нд коронавирусийн хагас сая хүн өвчилж байна гэж мэдээлж байсан бол зургаан хоногийн дотор нэг сая хүн халдвар авч, 53 мянган хүн нас барсан байна. Нэг ёсондоо 6-7 хоногийн дотор 400 мянган хүн өвчлөл авч байна гэсэн үг. Нас баралтын түвшин анх 3.4 байсан бол, одоо 4.9 болжээ. Мөн анх  Коронавирусийн халдварын индекс 2.5-3 байна. 12 өвчтөн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд хоёр өвчтөн эмнэлгээс гарч сувилалд байгаа. Харин өчигдөр БНСУ 0-2 насны зургаан хүүхэд, 3-18 насны  24 хүн, жирэмсэн 17 эмэгтэй, эмчилгээ үйлчилгээ шаардлагатай 23 иргэн ирсэн байна. Одоогоор эдгээр иргэдийн биеийн байдал хэвийн байгаа.

Коронавирусийн халдвар нь халуурахаас гадна суулгах, хамар битүүрэх зэрэг шинж тэмдгээр илэрч байгааг ХӨСҮТ-д өвчтөнүүдтэй ажиллаж байгаа эмч нар хэлсэн. Халдварын дэгдэлтийн хугацаа дуусах болоогүй бөгөөд 4-5 дугаар сард эрчимтэй үргэлжлэх төлөв байна. Мөн Азийн оронд халдврын хоёр дахь давалгаа явагдаж байгаа нь биднийг анхаарал болгоомжоо сулруулах болоогүйг илтгэнэ” гэв.  

ШУУД ҮЗЭХ: