Монгол залуу улсдаа 100 мянган маск хандивлахаар захиалаад 12 мянган евро залилуулжээ

Монгол залуу улсдаа 100 мянган маск хандивлахаар захиалаад 12 мянган евро залилуулжээ

Маск зарна гэсэн залилангийн хэрэг гарах болсон талаар ЦЕГ-аас мэдээлж буй. Тухайлбал, “маск,  гар ариутгагч их хэмжээгээр зарна” зарын дагуу иргэн Г, М нар нь ХБНГУ /Герман/ руу 110 сая төгрөг залилуулсан хэрэг гарсан байдаг.

Тэгвэл өнгөрсөн сард 100 мянган маск Монгол улсдаа ханивлах зорилгоор захиалаад залилуулсан хэрэг гарсан байна.

Хэргийг тодруулбал, Монгол Улсын иргэн Т.Зориг гуравдугаар сарын 4-нд “agro-szabkft.com” сайтаар дамжуулан 100 мянган маск захиалж, 12 мянган евро шилжүүлсэн ч одоог хүртэл захиалсан маскаа авч чадаагүй байна.

Энэ талаар “Buzzfeed news”-д өгсөн ярилцлагадаа Т.Зориг “Нийгмийн хариуцлагын үүднээс 100 мянган маск захиалж Эрүүл мэндийн яамандаа хандивлахаар зорьсон. Хэрэв энэ захиалга амжилттай болсон бол нэмж 1 сая маск захиалахаар төлөвлөсөн байсан” гэж ярилцлага өгсөн талаар Time.mn сайт мэдээлжээ. Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.