Д.Нямхүү: 337 хүнээс шинжилгээ авсан, коронавирусийн халдвар илрээгүй

Д.Нямхүү: 337 хүнээс шинжилгээ авсан, коронавирусийн халдвар илрээгүй

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар өдөр бүрийн 11 цагт тогтмол хийдэг хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.04.03-нд Токио-Улаанбаатар нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан хоёр сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй. “Амар зочид”-д тусгаарлагдсан 196, Цэргийн төв эмнэлэгт 74, “Зүч” зочид буудалд тусгаарлагдсан дөрвөн хүний давтан шинжилгээний хариу гарсан. Халдвар илрээгүй. Танадалтын шугамаар авсан 26 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. 2020.04.04-нд нийт 337 хүнээс шинжилгээ авсан халдвар илрээгүй” гэв.