Манай улсад коронавирус буюу “COVID-19”-өөр халдварласан 16 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Эдгээр иргэд бүгдээрээ гаднын улс орноос тус вирусийн халдварыг зөөвөрлөн авч ирсэн талаар албаныхан мэдээлж буй юм.
Тэгвэл коронавирусийн халдвартай гэж манай улсад бүртгэгдээд нийт 16 иргэд нь насны хувьд 11-65 насныхан. Үүнээс 11-16 насны гурван хүүхэд, 30-34 насны таван хүн байгаа бол 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэйчүүд байгааг ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх мэдээлжээ.