Д.Нямхүү: Маск өмсөж, гарын ариун цэврээ чанд сахиж өвчний ард гарцгаая

Д.Нямхүү: Маск өмсөж, гарын ариун цэврээ чанд сахиж өвчний ард гарцгаая

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 10 -нд  буюу өчигдөр Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдолд бүртгэгдээгүй. Нийт 371 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу коронавирсийн халдвар илрээгүй. Үүнд Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдолтой хамт хилээр орж ирсэн 265 хүнийг шинжилгээнд хамрууллаа. Үүн дотор Дарханд очсон 34, Орхонд 48 хүн байсан. Тандалтын 23 шинжилгээ хийсэн. Энэ бүгдэд  коронавирусийн халдвар илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй зургаан хүнээс давтан шинжилгээ авахад коронавирсийн халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 203 хүн тусгаарлагдан, хяналтад байна.

Өвчтнүүдийн биеийн байдал тогтвортой, сайн байна. Өвчнүүдийнхээ эмчилгээний үр дүнг бид өндөр зэрэглэлийн томографикаар хянаж, цус, шээс зэрэг бусад шинжилгээнүүдийг давтан авч, хянаж байна. Хамгийн гол нь иргэд маань анхаарлаа огтхон ч сулруулж болохгүй.

Дулаарсантай холбоотойгоор маск зүүхгүй байх нь том эндүүрэл, алдаа шүү. Өвлийн улиралд бээлий өмсдөг байсан бол дулаараад бээлий өмсөхгүй байна. Хятадууд цайвар, нимгэн бээлий өмсөж хамгаалсан гэдгээ дэлхийд зарласан. Зарим оронд иргэд нь энгийн үед ч гэсэн бээлий өмсдөг. Учир нь хүний гар бүх зүйлд хүрч байдаг учраас бээлий өмсөх нь маш чухал. Мөн автобусны бариул, хаалганы бариул бүгд зэвэрдэггүй гангаар хийгдсэн байдаг. Үүн дээр коронавирус хамгийн их тэсвэртэй амьдрах чадвартай вирус гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд мэдээлж байгаа. Хэдийгээр дулаарсан ч гэсэн бээлий, маск өмсөж, гарын ариун цэврээ чанд сахиж байгаад л энэ өвчний ард гарцгаая. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой, сайн байна. Өвчнүүдийнхээ эмчилгээний үр дүнг бид өндөр зэрэглэлийн томографикаар хянаж, цус, шээс зэрэг бусад шинжилгээнүүдийг давтан авч, хянаж байна. Хамгийн гол нь иргэд маань анхаарлаа огтхон ч сулруулж болохгүй" гэсэн юм.