Коронавирусээс сэргийлэх хөл хорио Монголд бэлгийн замын өвчлөлийг нэмэгдүүлж байна уу

Коронавирусээс сэргийлэх хөл хорио Монголд бэлгийн замын өвчлөлийг нэмэгдүүлж байна уу

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс онцгой дэглэмд шилжиж, олон нийтийн арга хэмжээг зогсоогоод гурван сар орчим болж байна. Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон тул хүүхдүүдийн дунд түгээмэл гардаг өвчлөлүүд эрс буурсан гэж албаныхан мэдээлж байгаа юм. 

Тэгвэл Үндэсний статистикийн хорооны дарга дарга А.Ариунзаяа өөрийн твиттер хуудастаа “КОРОНА карантин бэлгийн замын халдварт өвчнийг нэмэгдүүлж байна. Эхний 3 сарыг авч үзэхэд өмнөх оноос мөөгөнцрөөр өвчлөгчид 679 (2.6 дахин)-р, тэмбүүгээр өвчлөгчид 581 (42.7%)-р, трихомониазаар өвчлөгчид 386 (37.3%)-р, гонококкт халдвараар өвчлөгчид 156 (11.5 %)-р өсжээ” гээд дараах тоон мэдээллийг оруулжээ.