“Мөнхийн хүлэг” уяачдын галаас ЭМЯ-нд бүрэн тоноглосон тусламжийн автомашин хандивлажээ

“Мөнхийн хүлэг” уяачдын галаас ЭМЯ-нд бүрэн тоноглосон тусламжийн автомашин хандивлажээ

Коронавирусний халдварын эсрэг ард нийтээрээ тэмцэж буй энэ цаг үед олон байгууллага хамт олон санаачилга гарган ЭМЯ болоод УОК-д хандив, тусламж үзүүлж байна.

Тухайлбал, өчигдөр морин уяачдын “Мөнхийн хөлөг гал”-аас 40 гаруй сая төгрөгийн бүрэн тоноглолтой эмнэлгийн автомашин хандивласан байна.

Энэ тухай тус галын гишүүн П.Энхмөнх өөрийн твиттер хуудастаа “Хүнд хэцүү цагт Монголын уяач залуус Эрүүл Мэндийн яаманд 40 гаран сая төгрөгний үнэ бүхий бүтэн тоногтой яаралтай тусламж үзүүлэх авто машин хандив болгон өглөө” гэжээ. Харин түүний энэхүү үйлдлийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ингэж байна уу гэсэн асуултад тэрээр “Хэзээ ч үгүй” гэж хариулжээ.