Коронавирусээр халдварласан монгол иргэд гадаадад гэрээр эмчлүүлж байна

Коронавирусээр халдварласан монгол иргэд гадаадад гэрээр эмчлүүлж байна

Гадаадын улс орнуудад шинэ коронавирусний халдвартай Монгол Улсын долоон иргэн байгаа талаар Улсын Онцгой комиссын хурлаар /2020.04.10/ мэдээлсэн. Өнөөдөр болсон /2020.04.11/ Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хурлын үеэр энэ хүмүүс аль улсад тусгаарлагдан эмчлүүлж байгааг тодруулахад, “ОХУ болон Швейцар улсад тус бүр хоёр, Ирланд улсад нэг монгол иргэн коронавирусний халдвартай тусгаарлагдсан байгаа. Тэд гэрээрээ эмчлүүлж байна” гэлээ.