Автомашиныг улсын дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах чиглэлийг өгчээ

Автомашиныг улсын дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах чиглэлийг өгчээ

Улсын Онцгой комисс /УОК/-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. Энэ удаа УОК-оос гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тухайлбал, Үндэсний хэмжээнд "Амны хаалтаа зүүцгээе" аяныг 2020.05.31 дуустал өрнүүлэх шийдвэр гарсан байна. 

Мөн ирэх Даваа гарагаас иргэдийн хөдөлгөөний хязгаарлаж болзошгүй талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлсэн. Тэгвэл УОК-ноос  маргаашаас буюу Даваа гарагаас эхлэн автомашинуудыг тэгш, сондгойгоор ялгаж, замын хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Энэхүү шийдвэрийг нийслэл төдийгүй орон нутагт хэрэгжүүлэх тул аймаг, сумдын Засаг дарга нар шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг ийнхүү хязгаарлах чиглэлийг өгсөн байна.

ОБЕГ-ын даргын шийдвэр