Д.Нямхүү: Дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч нийт 17 тохиолдол бүртгэгдлээ

Д.Нямхүү: Дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч нийт 17 тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

ОХУ-аас энэ сарын 12-нд ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 хүний нэгээс нь коронавирусний халдвар илэр сэн гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ. Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусний халдварын тохиолдол 17 болж  бүртгэгдэв. 

Өчигдөр нийт 232 шинжилгээ хийснээс ийнхүү нэг тохиолдол илэрч, бусад нь сөрөг  гарчээ. Энэ сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ажиглалтад орсон 74, мөн ажиглах байранд байгаа БНСУ-аас ирсэн 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. Мөн тандалтын шугамаар буюу уушгины хатгалгаагаар өвдсөн 13 хүнээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарчээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэхдээ, “Нийт батлагдсан тохиолдлоос 4 хүн эдгэрч эмнэлгээс гарсан, харин 13 хүн эмчлүүлж байна. Эмчилж эдгэрээд гарсан эхний 2 хүн тусгаарлах байранд 14 хоносон. Тэдэнд хоёр удаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй ч гэрт нь мөн 14 хоног ажиглалт, хяналтад байлгана” хэмээв.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 225 хүн эмчийн хяналтад байна. 




Өнөөдөр тахиа өдөр

44 минутын өмнө