Д.Нямхүү: Нэг хүн эдгэж, шинээр 13 тохиолдол бүртгэгдэж нийт 30 тохиолдол боллоо

Д.Нямхүү: Нэг хүн эдгэж, шинээр 13 тохиолдол бүртгэгдэж нийт 30 тохиолдол боллоо

Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас коронавирусын дэгдэлттэй холбоотой нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны 4 сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд нийт таван хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна.  Өчигдөр нийт 502 хүнд шинжилгээ хийсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Харин ОХУ-аас ирсэн 19-23 насны 31 оюутанд хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ" гэв.

Мөн энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ОХУ-аас ирсэн 282 хүн бол Москвагаас Улаан-Үдэ рүү нислэгээр эсвэл Эрхүүгээс Улаан-Үдэ рүү автобусаар очиж, хилээр нэвтэрсэн. Москва хотоос Улаан-Үдэ рүү ирсэн зорчигчдыг бид Амар зочид буудалд тусгаарласан.

Өчигдрийн хувьд ОХУ-аас ирсэн 20 хүнийг сэжигтэй гэж үзэн тусгаарласан байснаас нэгд нь COVID-19 халдвар батлагдсан. Тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 31 хүнээс шинжилгээ авахад 13-аас нь коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, сүүлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нь Москва хотод сурч байсан хүмүүс учраас бид тэндээс ирсэн 31 оюутныг ойрын хавьтал гэж үзэж шинжилгээ авсан гэсэн үг. Харин энэ 13 хүн нь өөрсдөө ойрын хавьтал бөгөөд дээрх 31 хүн дотор орсон гэсэн үг. Цаашид бид тэдэнд шинжилгээгээ үргэлжлүүлэн хийнэ." гэлээ.

 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө