Улсын эмнэлгийн шарлагын аппаратыг хувийн эмнэлэгтээ ашигласан эмчид хариуцлага тооцжээ

Улсын эмнэлгийн шарлагын аппаратыг хувийн эмнэлэгтээ ашигласан эмчид хариуцлага тооцжээ

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын Нярайн тасгаас нярайн шарлагын хоёр аппарат болон бусад багаж тоног төхөөрөмжүүдийг тасгийн эрхлэгч хийж байсан А.Оюунцэцэг нь өөрийн “Бурам оюу” хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгасан билээ.

Тэрбээр алга болсон хоёр аппаратын нэгийг нь өөрийнхөө хувийн эмнэлэг болох “Бурам оюу” гэх нярайн эмнэлэгтээ ашигласан байгаад “Өргөө” амаржих газартаа буцаан авчирсан байдаг юм.

Тэгвэл улсын эмнэлгийн шарлагын аппаратыг хувийн эмнэлэгтээ төлбөртэйгээр ашиглаж байсан эмчид “Өргөө” амаржих газрын захиргаанаас цалингийн 30 хувиар торгож хариуцлага тооцжээ.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө