Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ

Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Дотоод тандалт судалгаагаар коронавирус илрээгүй гэсэн юм. Харин ОХУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 31 болсон байна. Харин Турк Улсын хоёр иргэн эдгэрсэн байна. Харин тэд тодорхой хугацаанд ХӨСҮТ-д тусгаарлагдах хүсэлтээ гаргасан тул, тус газарт тусгаарлаж байгаа” гэж мэдэгдлээ.