“Өнөөдрөөс Өөрийгөө Хайрлая” аяны хүрээнд 264 багшийг эрт илрүүлгийн үзлэгт хамрууллаа

“Өнөөдрөөс Өөрийгөө Хайрлая” аяны хүрээнд 264 багшийг эрт илрүүлгийн үзлэгт хамрууллаа

KFC болон Нура төв хамтран "Өнөөдрөөс Өөрийгөө Хайрлая" кампанит ажил хэрэгжүүлж зургаадугаар сард “Эмэгтэйчүүдээ Хайрлая” уриан дор тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд  чиглэсэн боловсролын байгууллагын нийт 264 багшийг эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийн багц шинжилгээ, урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрууллаа. 

Ийнхүү 116-р сургууль, 70-р сургууль, мөн 25-р болон 10-р цэцэрлэгийн багш нар хамрагдсан бөгөөд Нура төвийн мэргэжлийн үзлэг, шинжилгээгээр дамжуулан багш нарын эрүүл мэндийг дэмжих, аливаа эрсдэлийг эрт үед нь илрүүлэх боломжийг бүрдүүлэхэд хувь нэмэр боллоо.  

Тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй өдөр бүр ажилладаг багш нарын эрүүл мэндийг хамгаалах нь зөвхөн багшид гэлтгүй тухайн хүүхдэд үзүүлэх боловсрол, халамжийн чанарт эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой.

Энэ удаад KFC болон Нура төв эмэгтэйчүүдийн эрт илрүүлгийг онцолсон бол ирэх саруудад Монгол Улсад түгээмэл тохиолдож буй өвчлөл, эмгэгүүдийн эрсдэлийг бууруулахад олны анхаарлыг хандуулах, эрүүл мэндийн боловсрол, нийгмийн хариуцлага, урьдчилан сэргийлэх соёлыг түгээхэд чиглэсэн үзлэгүүдийг хийх юм. 

“Өнөөдрөөс Өөрийгөө Хайрлая” кампанит ажлаар дамжуулан иргэдийг эрүүл мэнддээ анхаарах, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдахыг уриалж байна.