"Хүрээ цам - Даншиг наадам 2026" -ын шууд дамжуулалтын үеэр МАН-ыг шүүмжилсэн тайлбарлагчийн микрофоныг хаасан нь шүүмжлэл дагуулав.
Ёслолыг шууд дамжуулж байх үеэр тайлбарлагч "Засаг төр бариад олон жил болж байгаа МАН-ын дуусдаггүй шунал байна аа. Заавал намаараа бүгдийг овоглож, бүх хөгжил дэвшлийг намтайгаа холбох гэсэн. Гэтэл хөгжил хөгжил дэвшилч бий, гашуун сургамж ч бий... " хэмээн ярих үед хэсэг хугацаанд дуу нь хаагдсан юм. Энэ үйл явдалд иргэд бухимдлаа илэрхийлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд халдсан үйл явдал боллоо хэмээн үзэж байгаа юм.
ВИДЕО: