Тайландад хар тамхины хэрэгт холбогдсон Б.Бямбадорж нарыг Монголын талд шилжүүлэн өгөхгүй, тус улс "өөрсдийн хуулиар шийтгэнэ" гэжээ

Тайландад хар тамхины хэрэгт холбогдсон Б.Бямбадорж нарыг Монголын талд шилжүүлэн өгөхгүй, тус улс "өөрсдийн хуулиар шийтгэнэ" гэжээ

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5.7 тэрбум төгрөгийг залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байсан Б.Бямбадорж, Б.Баттулга нар хэрэг нь шүүхийн шатанд шилжсэний дараа Монгол Улсаас оргон зайлсан байдаг.

Үүний дараа тэднийг Монголын хууль хяналтын байгууллагын хүсэлтээр Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан бөгөөд тэд энэ үед Тайланд Улсад хар тамхины хэргээр саатуулагдсан байдаг юм.  

Тэгвэл Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг Тайландын хуулийн байгууллага Монголын талд шилжүүлэн өгөхгүй боломжгүй, тус улс тамхины хэргийг нь өөрсдийн хуулийн дагуу шийдвэрлэж, шийтгэлийг онооно хэмээн мэдэгджээ.  

Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкнаас 5.7 тэрбум төгрөг залилсан хэргээр интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Б.Бямбадоржийг өнгөрсөн 2025 оны арванхоёрдугаар сард Тайланд улсад орогнож байхад нь баривчилсан байдаг бол Б.Баттулга гэгчийг мөн Тайланд улсад орогнож, тус улсаас Монгол руу хар тамхины төрлийн бодис илгээх гэж байхад нь хуулийн байгууллагынхан илрүүлэн, баривчилсан байдаг.

ВИДЕО: 

Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг Тайланд улсын хууль хяналтын байгууллагаас мөрдөн шалгаж буй бөгөөд энэ хүрээндээ Б.Бямбадорж, Б.Баттулга нарт холбогдох хэргийг өөрсдийн хуулийн дагуу шийдвэрлэж, зохих шийтгэлийг оноох тул Монголын талд одоогоор албан ёсоор шилжүүлэх өгөх боломжгүй талаараа мэдэгдсэн гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм. 

Монгол Улсын иргэн Б.Бямбадорж, Б.Баттулга нарыг Тайланд Улсад бусдын гадаад паспортыг ашиглан нэвтэрсэн, Тайланд улсын хилээр хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар гаргах гэж байсан зэрэг хэрэгт буруутган мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл байна.




Өнөөдөр үхэр өдөр

48 минутын өмнө