Дуучин Д.Болдын цэцэрлэг барих санаачилгыг Хотын дарга дэмжиж, хамтран ажиллахаар боллоо

Дуучин Д.Болдын цэцэрлэг барих санаачилгыг Хотын дарга дэмжиж, хамтран ажиллахаар боллоо

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд бие даасан уран бүтээлчийн 21, "Камертон" хамтлагийн 31 жилийн ойн хүрээнд өөрийн хөрөнгөөр Улаанбаатар хотод хүүхдийн цэцэрлэг барих санаачилга гаргаж, энэ асуудлаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагватай уулзлаа.

Тэрбээр нийслэлд олон жил амьдарсан иргэн, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчийн хувьд хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийхээр шийдсэнээ илэрхийлж, газрын асуудлыг холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэв.

хичээл хийж байна ба ширээ нарын зураг байж магад

Хотын дарга Б.Пүрэвдагва энэхүү санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлээд, Улаанбаатар хотод цэцэрлэггүй 24 хороо байгааг дурдаж, хэрэгцээтэй байршлуудыг санал болгож, газрын зөвшөөрөл болон бусад асуудлаар хамтран ажиллахаа мэдэгдлээ.

костюм ба бичвэр нарын зураг байж магад