Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Соёмботой уулын соёмбо тэмдэг, Монгол бичгийн өнгө үзэмжийг сэргээн будаж, өнгө заслын ажлыг гүйцэтгэлээ.
Соёмбо нь Монгол төр, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэ тэмдэг бөгөөд түүний өнгө төрхийг хадгалан хамгаалах нь нийтийн өмч, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсийн нэг хэсэг юм. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас засвартай холбоотой санхүүжилтэд дэмжлэг үзүүлсэн бөгөөд Хамгаалалтын захиргааны албан хаагчид Соёмбо үсгийг будах, монгол бичгийг сэргээх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.