Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл license.mn сайтаар авна

Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл license.mn сайтаар авна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хувьд худалдаа үйлчилгээ явуулж болох нийт 204 цэг бий. Үүнээс хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг, жижиг дунд хүнсний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 65 цэг, явуулын хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 21 цэгт худалдаа үйлчилгээ гаргах юм байна.

Харин Хүй долоон худагт энэ жил дэлхийн адууны өдөр болохтой холбоотой 278 цэгт хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ гаргах аж. Үүнээс хоол үйлдвэрлэлээр 168 цэг, худалдааны 40 цэг, тоглоомын 70 цэг байгаа. Хүй долоон худгийн соёлын талбайд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн 50 цэг, худалдаа үйлчилгээний 10 цэгийг төлөвлөсөн байна. Энэ жил хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх түр зөвшөөрлийг license.mn-ээр олгоно. Түр зөвшөөрлийн хүсэлтийг долоодугаар сарын 1-ний 17:00 цагаас долоодугаар сарын 3-ны 17:00 цаг хүртэл авах аж.