Баянгол дүүргийн найм болон 32-р хорооны нутаг дэвсгэр, Дүүхээ төвөөс Дилав хутагт Жамсранжавын гудамжны 0.57 километр авто зам засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Нийслэлийн зам хөгжлийн газраас мэдээлснээр засварын ажлын хүрээнд долоодугаар сарын 5-ны 00.00 цагаас долоодугаар сарын 6-ны 06.00 цаг хүртэл дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ.
