Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэн холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Монгол Улсын нэрийн төлөө олон жил тулалдсан хөдөлмөрөө үнэлүүлж шагнал хүртсэндээ баяртай байна. 26 жилийн турш толгой руугаа цохиулан байж энэ спортод зүтгэнэ гэдэг амар байгаагүй. Аав маань хүртэл 'Зодог тайлаач' гэж хэлдэг байсан ч шантралгүй явсаар өнөөдрийн амжилтад хүрлээ. Цаашид ч 50 нас хүртлээ тулалдах зорилготой" хэмээлээ.