Борооны ус зайлуулах шугам хоолой тасалсан зөрчил илэрчээ

Борооны ус зайлуулах шугам хоолой тасалсан зөрчил илэрчээ

Баянгол дүүргийн 1-р хороо, Цэрэнноровын гудамжинд дулааны шугамын угсралтын ажлыг гүйцэтгэх явцад борооны ус зайлуулах шугам хоолой тасалсан зөрчил илэрчээ.

Тус гэмтлийн улмаас борооны ус хэвийн урсан зайлуулах боломжгүй болж, хур тунадасны үед тухайн хэсэгт ус тогтох, иргэдийн аюулгүй зорчих нөхцөл алдагдах эрсдэл үүссэн байна.