Үндэсний их баяр наадмын нээлт болж, бөхийн барилдааны хоёрын даваа үргэлжилж байна. Баяр наадмын өдрүүдэд наадамчин олны аюулгүй байдлыг хангах үүднээс нийт 1554 цагдаагийн алба хаагч ажиллаж буй талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэнд 713, Хүй долоон худагт 841 алба хаагч ажиллаж байгаа аж. Иргэн та эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрсөн бага насны хүүхэдтэй таарвал цагдаагийн байгууллагын 102 дугаарт болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 10 дугаар хаалганы зүүн талд “Хүүхэд хамгааллын байр”-т авчирч, бага насны хүүхдийг болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.