ШУУРХАЙ: Монголын шигшээ багийн экс хөлбөмбөгчин О.Одбаяр болон Д.Мандухай нар Туркт баривчлагджээ

ШУУРХАЙ: Монголын шигшээ багийн экс хөлбөмбөгчин О.Одбаяр болон Д.Мандухай нар Туркт баривчлагджээ

Туркийн Истанбул хотын Сарыер дүүрэгт байрлах тансаг зэрэглэлийн орон сууцны хотхонд цагдаагийнхан өчигдөр /2026.10.24/ ажиллагаа явуулж, Интерполоор эрэн сурвалжилж байсан Монголын шигшээ багийн экс хөлбөмбөгчин О.Одбаяр болон түүний найз бүсгүй Д.Мандухай нарыг баривчилсан гэж Туркийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тэднийг олон улс дамнасан хар тамхи тээвэрлэлттэй холбоотой байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж. Мөн О.Одбаярыг хөлбөмбөгийн карьераа дуусгасныхаа дараа энэхүү хууль бус үйл ажиллагаанд оролцож эхэлсэн байж болзошгүй гэж мэдээлжээ. Туркийн сэтгүүлч Ихсан Ялчынгийн мэдээлснээр, "эх оронд нь явагдаж буй мөрдөн шалгах ажиллагааны улмаас баривчлагдах эрсдэл нь нэмэгдсэн энэхүү хоёр сэжигтэн Туркт ирж, Истанбул хотын Сарыер дүүрэгт байрлах тансаг зэрэглэлийн орон сууцны хотхонд байрлаж байжээ. Улмаар цагдаагийн байгууллага өчигдөр өглөө ажиллагаа явуулж, тэднийг саатуулсан байна" гэжээ. 

Мөн Туркийн хэвлэлүүдийн мэдээлснээр, О.Одбаярыг Интерполын улаан булангаар, харин Д.Мандухайг цэнхэр булангаар эрэн сурвалжилж байжээ.

Одоогоор уг ажиллагааны талаар Туркийн эрх бүхий байгууллагуудаас албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй байгаа аж.  Мэдээллийг эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 




Өнөөдөр бич өдөр

4 цагийн өмнө