Испанийн шигшээ дэлхийн аварга болж, 50 сая ам.долларын шагнал хүртлээ

Испанийн шигшээ дэлхийн аварга болж, 50 сая ам.долларын шагнал хүртлээ

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга шалгаруулах тэмцээн Испаний шигшээ багийн ялалтаар өндөрлөөд байгаа билээ. 

Аливаа спортод аль баг түрүүлж, хэн гэдэг тамирчны нэр алдар цойлон гарах нь хамгийн чухал байдаг. Үүний зэрэгцээ аль баг хэдэн төгрөгний шагнал авах нь ч үүнээс дутахааргүй анхаарлын төвд байдаг асуудал билээ. Өнөө жилийн ДАШТ шинэ форматаар зохион байгуулагдсан буюу анх удаа 48 баг оролцсон, 2026 оны ДАШТ нь АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсын хамтран зохион байгуулсан анхны дэлхийн аварга бөгөөд мөн анх удаа 48 багийн оролцоотой явагдсан тэмцээн болсон,  түүнчлэн хамгийн их шагналын сантай гэдгээрээ онцлог билээ. 

Тодруулбал, Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны баталсан 2026 оны ДАШТ-ий шагналын сан нийт 727 сая ам.доллар бөгөөд үүнээс 655 сая ам.долларыг тэмцээний амжилтаас хамааран 48 оролцогч улсын шигшээ багт хуваарилжээ.

Үүний дагуу дэлхийн аварга болсон Испанийн шигшээ 50 сая ам.долларын шагнал хүртсэн бол мөнгөн медаль хүртсэн Аргентин 33 сая, хүрэл медаль хүртсэн Англи 29 сая, дөрөвдүгээр байрт шалгарсан Франц 27 сая ам.долларын мөнгөн шагнал авна.

Мөн ДАШТ-д оролцсон 48 улсын холбоо тус бүр бэлтгэлийн зардалд зориулан 1.5 сая ам.доллар авч, оролцсон баг бүр хамгийн багадаа 10.5 сая ам.долларын санхүүжилт хүртжээ.

2026 оны ДАШТ-ий шагналын хуваарилалт:

  • Аварга - 50 сая ам.доллар
  • Дэд аварга - 33 сая ам.доллар
  • 3 дугаар байр - 29 сая ам.доллар
  • 4 дүгээр байр -  27 сая ам.доллар
  • 5-8 дугаар байр - 19 сая ам.доллар
  • 9-16 дугаар байр - 15 сая ам.доллар
  • 17-32 дугаар байр - 11 сая ам.доллар
  • 33-48 дугаар байр - 9 сая ам.доллар