Монголын баг олон улсын математикийн олимпиадаас хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ

Монголын баг олон улсын математикийн олимпиадаас хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртжээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотноо 2026 оны долоодугаар сарын 10-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, хоёр мөнгөн, дөрвөн хүрэл медаль хүртсэн байна. 

Мөнгөн медаль

  • Даваадоржийн Хүслэн – Сант сургууль
  • Чиндэгсүрэнгийн Чингүн – Сант сургууль

Хүрэл медаль

  • Сонорын Манлай – Сант сургууль
  • Алтангэрэлийн Ану – Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль
  • Тамирын Билгүүнгэрэлт – Эрхэт Эрдэм сургууль
  • Мөнхбаярын Амин-Эрдэнэ – Шинэ-Үе сургууль

Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч Алтангэрэлийн Ану математикийн салбарын нэрт эрдэмтэн, Филдсийн шагналт Мэриэм Мирзаканигийн нэрэмжит тусгай шагнал хүртэж бахдам амжилт үзүүлжээ.