Зуны аагим халуунд нарны шил зүүх нь зөвхөн загварлаг харагдахын тулд биш, харин нүдний эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлага юм.
Гэвч чанар муутай, хамгаалалтгүй нарны шил зүүх нь огт шил зүүгээгүйгээс ч илүү хор уршигтай байдаг аж.
Чанаргүй шил яагаад аюултай вэ?
Хэт ягаан туяаны хамгаалалтгүй нарны шил зүүх үед нүдний хүүхэн хараа томордог. Харин энэ үед шил нь нарны хортой туяаг шүүх чадваргүй байдаг тул илүү их хэмжээний хэт ягаан туяа нүдний торлог бүрхэвчинд шууд нэвтэрдэг байна. Энэ нь болор цайх (катаракт) зэрэг нүдний өвчнийг үүсгэх, хурдасгах гол хүчин зүйл болдог.
JINS-ийн дэвшилтэт технологийн шийдэл
Японы технологиор бүтээгдсэн JINS брэндийн нүдний шилнүүд нь олон улсын UV400 стандартыг бүрэн хангасан бөгөөд 99%-иас дээш хамгаалалдаг байна.
- UV400 хамгаалалт: Нүдний торлог бүрхэвчийг гэмтээх хэт ягаан туяанаас 99% найдвартай хамгаална.
- Нүдээ амраах зөв сонголт: Наранд нүдээ цавчих, хөмсгөө зангидах нь нүдний эргэн тойронд эрт үрчлээ үүсгэдэг. JINS-ийн хөнгөн хүрээ, чанартай линз нүдийг амрааж, дээд зэргийн тав тухыг өгнө.

Орчин үеийн технологийн давуу талууд
JINS брэнд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ухаалаг шийдлүүдийг үйлчлүүлэгч нартаа болгож байна.
- Polarized технологи: Зам, усны мандал дээрх нүд гялбуулам хурц гялбааг 99% бууруулж, харагдах байдлыг илүү тодруулж өгнө.
- JINS Switch: Харааны шилийг ердөө хэдхэн секундэд нарны шил болгох ухаалаг шийдэл.
- Харааны нарны шил: Өөрийн харааны зэрэгт тохируулан нарны шил болон харааны линз хослуулах боломж.
- Хамелеон линз: Нарны гэрэлд өнгө нь хувиран бараантаж, дотор орчинд тунгалаг болж хувирдаг онцлогтой.
Өөрийн нүдэнд хамгийн тохиромжтой, баталгаатай нарны шилийг сонгох нь нүдээ хамгаалах энгийн бөгөөд чухал алхам юм.




