ТОДРУУЛГА: Тарваган тахлын тохиолдлын нэгдүгээр хавьтлын иргэдийг бүрэн тогтоож, антибиотик эмчилгээнд хамруулж байна

ТОДРУУЛГА: Тарваган тахлын тохиолдлын нэгдүгээр хавьтлын иргэдийг бүрэн тогтоож, антибиотик эмчилгээнд хамруулж байна

Энэ оны долоодугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн тарваган тахлын тохиолдолд Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид хийсэн PCR шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд одоогоор баталгаажуулах шинжилгээ үргэлжилж байгаа юм. Урьдчилсан тандалтаар тухайн иргэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт тарвага агнаж, хүнсэнд хэрэглэсний дараа халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байгаа.

Ховд аймгийн БОЭТ-ийн холбогдох мэргэжилтнээс тодруулахад “ Халдвар авсан иргэний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд шаардлагатай эмчилгээг хийж эхэлсэн. Мөн ЗӨСҮТ-ийн тархвар судлалын баг тухайн тохиолдлын нэгдүгээр хавьтлын иргэдийг бүрэн тогтоож, тандалт судалгаа хийсний зэрэгцээ урьдчилан сэргийлэх антибиотик эмчилгээнд хамруулж байгаа” гэв.