Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Орхон аймгийн Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд оролцлоо.
Эрдэнэт хот 1976 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын аж үйлдвэр, уул уурхайн хөгжлийн томоохон төв болон хөгжиж ирсэн юм. Энэ жил хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ой, наадмын арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж байна.
Нээлтийн ёслолын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын үүсэл хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн уурхайчид, инженер техникийн ажилтнууд, бүтээн байгуулагчдад талархал илэрхийлж, Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэдэд түүхт ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, төрийн дээд одон медалиар шагналаа.