Моринга ургамлын навчны нунтагтай зарим хүнсний нэмэлтүүдээс сальмонелла илэрч, эргүүлэн татаж байна

Моринга ургамлын навчны нунтагтай зарим хүнсний нэмэлтүүдээс сальмонелла илэрч, эргүүлэн татаж байна

ИНФОСАН-гийн мэдээлснээр моринга (Moringa oleifera) ургамлын навчны нунтаг агуулсан зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс сальмонелла нян илэрсэнтэй холбоотойгоор АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) болон Өвчний хяналт, сэргийлэлтийн төв (CDC)-өөс бүтээгдэхүүнийг эргүүлэн татаж эхэлжээ.

Тодруулбал, Live it Up, Why Not Natural, Doctor's Pride, TNVitamins брэндийн тодорхой цувралын дугаартай хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдэд эрсдэл илэрсэн байна. Эдгээр бүтээгдэхүүнийг Amazon, TikTok Shop, Shein, eBay зэрэг олон улсын онлайн худалдааны платформоор борлуулж, дэлхийн 80 орчим улс, нутаг дэвсгэрийн хэрэглэгчдэд худалдаалжээ. Иймд иргэдийг дээрх үйлдвэрлэгчдийн эргүүлэн татагдсан цувралын дугаартай морингагийн навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг онлайнаар захиалан авахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.

Моринга (Moringa oleifera) нь "гайхамшгийн мод" хэмээн нэрлэгддэг, навчийг нь нунтаглан витамин, эрдэс бодисын нэмэлт бүтээгдэхүүн болгон өргөн хэрэглэдэг ургамал юм.