Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia системээр зохион байгуулна

Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia системээр зохион байгуулна

Ирэх хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс  2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор  дамжуулан зохион байгуулна. Иргэд нэг дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай аж.

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Хэрвээ хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх;
  •  2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана

Мөн улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарахыг Боловсролын яамнаас мэдээллээ. Нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдийн тоо , насаар ангилсан нь:

  • 2 настай- 27,832
  • 3 настай- 31,303
  • 4 настай- 32,002
  • 5 настай- 35,690 хүүхэд байна.

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах  хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл хүртэл хугацаанд E-mongolia платформоор дамжуулан хүлээн авна. Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-өөс өмнө баталгаажуулсан байх;