ЭМЯ: Өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, төрөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарна

ЭМЯ: Өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, төрөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарна

Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн 2026 оны наймдугаар сарын 3-ны өдрийн ээлжит хурлаар 2026 оны эхний хагас жилийн эх, хүүхдийн эндэгдлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал "Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий" үндэсний санаачлага орон даяар өрнөж буйтай холбогдуулан хүүхэд, эхийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатайг Удирдлагын зөвлөлийн хурлаар онцлов.

Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 25,753 эх амаржиж, 25,996 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1,046, амьд төрөлт 1,005 тохиолдлоор тус тус буурсан байна. Тайлант хугацаанд таван эх эндэж, эхийн эндэгдлийн харьцаа 100,000 амьд төрөлтөд 19.2 болж, өмнөх оны мөн үеэс 14.1 просантимилээр буурсан байна.

Цаашид жирэмсний үеийн хавсарсан өвчний хяналт, менежментийг сайжруулах, үжил, халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөөг эрчимжүүлэх, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт, төрөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр шийдвэрлэлээ.